Нүүр хуудасМэдээМонгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байна

1992 оны нэгдүгээр сарын 13-нд өнөөдрийн бидний мөрдөж буй “Үндсэн хууль” батлагдсан юм. Тиймээс жил бүрийн нэгдүгээр сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон.  

Энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг. Энэ онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой тохиож байгаа юм.

Шинэ ардчилсан Үндсэн хууль нь Оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй ардчилсан улс гэдгийг тунхагласан билээ.

Монгол Улс нь түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан байдаг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН