Монгол хүний удмын санг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.
Энэхүү УИХ-ын Тогтоолоор Монгол Хүн Судлалын Салбарыг Сэргээн хөгжүүлэх, айл өрх бүр Угийн Бичиг Хөтлөн хэвших, цаашлаад удам судраа мэдэх, цус ойртолт, удамшлын өвчлөлөөс сэргийлэх ажлын эхлэлийг тавьлаа. Хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах, түүнчлэн Хүн Амын өсөлт, нөхөн
үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхдийн тооноос хамааруулан
гэр бүлд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалгаа, шинжилгээний үндэслэн хууль эрх
зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлийг Засгийн Газарт өглөө.