Нүүр хуудасМэдээМОНЦАМЭ ХАМТ ОЛОН: МОНЦАМЭ агентлагийн дарга асан Э.Содонтогос агентлагийн нэр хүндэд халдаж,...

МОНЦАМЭ ХАМТ ОЛОН: МОНЦАМЭ агентлагийн дарга асан Э.Содонтогос агентлагийн нэр хүндэд халдаж, ажилтнуудын эрхийг ноцтой зөрчлөө

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус байгууллагын хамт олон өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга асан Э.Содонтогос нь 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хэвлэл мэдээллийн байгуулагад өгсөн ярилцлагадаа МОНЦАМЭ агентлагийн нэр хүндэд халдаж, ажилтнуудын эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. МОНЦАМЭ агентлагийн ажилчид Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан өргөх бичиг явуулсан. Тус өргөх бичгийг хэн нэгний ятгалаг, хэн нэгний гүтгэлгээр зохион байгуулаагүй, зөвхөн өөрсдийн эрх ашиг, хүний эрхийн ноцтой зөрчлийн тухай тэмцэж өргөх бичгийг бичсэн.

Үүнээс гадна Э.Содонтогос даргатай холбоотой олон зөрчлүүд бий гэдгийг ажилчид хэллээ. Жишээ нь Э.Содонтогос дарга өөрөө өөртөө тушаал гаргасан, санхүүгийн зөрчлүүд, агентлагийн хэмжээнд хоёрхон автомашинтай ч нэгийг нь хувьдаа ашигладаг, хэмнэлтийн тухай хууль зөрчсөн, 2023-2025 оны 5 дугаар сарын 30-ныг хүртэл нийт 51 ажилтан ажлаас чөлөөлөгдсөн зэрэг зөрчлүүд бий гэдгийг албан хаагчид хэллээ. Үргэлжлүүлэн шүүх цагдаагийн байгууллага шалгах  юм байна. Үүссэн асуудалтай холбогдуулан ажилчид ХЭҮК-д хандахаа илэрхийлсэн.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь 104 жилийн түүхтэй ууган хэвлэл мэдээллийн байгууллагын нэг. 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Засгийн газрын 400 дугаар тогтоолоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд шилжин очсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд очноор буюу 2022 онд сүүлийн 10 жилд хийгээгүй бүрэн засвар болон ажилчдын цалин хөлс, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН