Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, хайртай дотны хүмүүсээ болзошгүй эрсдэлээс хамгаалаарай.
- Угаарын хийн мэдрэгчийг заавал байршуулж, ажиллагааны бүрэн бүтэн байдлыг шалгах;
- Яндангаа хөөлж, янданд бөглөрсөн хөө, тортогийг гаргах;
- Галлаж байгаа тохиолдолд гэрийн өрхийг бүтээхгүй байх;
- Шахмал түлшийг ус, чийг авахгүй, агааржуулалт сайтай газар мөн хийн газ, тэсэрч, дэлбэрэх аюултай зүйлээс хол газар хадгалах;
- Гэр, байшингийн агаар сэлгэлтийг тогтмол хийх;
- Стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх;
НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР