Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх хамгийн эхний алхам бол “ЯНДАНГАА ХӨӨЛӨХ” юм.
Хавар, намрын улиралд гэр байшингийн гадна болон дотоод орчны температурын зөрүү багасч яндангийн таталт муудан угаартах эрсдэл үүсдэг тул иргэд та бүхэн хайртай гэр бүлийнхээ төлөө угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж яндангаа хөөлөхийг зөвлөж байна.
Та яндангаа 2 сар тутамд тогтмол хөөлж хайртай хүмүүсээ угаарын хийн эрсдэлээс хамгаалаарай.
НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР