Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн 76 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний салбарын 84, хуримтлалын 81 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг төдийгүй улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг нийслэл хот дангаараа үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байгаа юм. Нийслэлийн ДНБ арван жилийн өмнө буюу 2015 онд 14.7 их наяд төгрөг байсан бол өнөөдөр ийнхүү 50 их наяд даваад байгаа юм.
- 2015 онд 14.7 их наяд
- 2016 онд 15.7 их наяд
- 2017 онд 18.3 их наяд
- 2018 онд 21.8 их наяд
- 2019 онд 25.2 их наяд
- 2020 онд 24.2 их наяд
- 2021 онд 27.4 их наяд
- 2022 онд 33.9 их наяд
- 2023 онд 46.9 их наяд
- 2024 онд 55.8 их наяд болсон юм. Жилийн дундаж өсөлт 16.5 хувьтай байна.