Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Баянгол дүүргийн хэмжээнд 512 байшин, 360 гэрийг дулаалжээ

НИЙСЛЭЛ: Баянгол дүүргийн хэмжээнд 512 байшин, 360 гэрийг дулаалжээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд энэ жил 5000 өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж буй бөгөөд дулаалсан айлуудыг хийн халаагуурт шилжүүлэх юм. Байшин сууцтай өрхийн дээвэр, ханын дулаалгыг тендер шалгаруулалтаар, гэр сууцтай өрхийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЧИП дулаалгын багцаар тус тус дулаалж байна.  

Айл өрхийн халаалтын аюулгүй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд дулаалгын ажил 100 хувьтай байгаа аж. Тухайлбал 11, 16, 23 дугаар хороонд 512 байшин дулаалахаас 512, 360 гэр дулаалахаас 360 гэрийг дулаалсан байна.

  • БГД-ийн 11-р хороо, 167 байшин, 240 гэр, нийт 407 айл өрх
  • БГД-ийн 16-р хороо, 184 байшин, 161 гэр, нийт 345 айл өрх
  • БГД-ийн 23-р хороо, 89 байшин, 31 гэр, нийт 120 айл өрхийг дулаалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН