Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: БГД-ийн 20-р хороонд 3621 ам.метр газарт Гурвалжингийн гүүр орчимд байсан том...

НИЙСЛЭЛ: БГД-ийн 20-р хороонд 3621 ам.метр газарт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин техникийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Баянгол дүүрэгт Гурвалжингийн гүүр орчимд том оврын машин техник болон нийтийн эзэмшлийн зам, талбай дээр элс, цемент, хайрга зарж байгаа асуудлыг цэгцэлж, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 20, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин, техник байршуулах гурван байршлыг танилцуулж, улмаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3621 ам.метр газарт машин техникүүдийг нүүлгэн шилжүүлэхээр боллоо.

Нийтийн эзэмшлийн зам, талбай дээр элс, цемент, хайрга зарж байгаа асуудлыг цэгцлэх, үйл ажиллагааг нь зогсоохоор энэ сарын 1-ний өдрөөс мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байгаа юм. Мөн Гурвалжингийн гүүр орчимд худалдаа эрхэлж буй найман иргэнд барилгын материал нь гарал үүслийн болон тохирлын гэрчилгээтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх, хадгалалт, тээвэрлэлтийн горим баримтлах талаар Хяналтын улсын байцаагчийн зөвлөмж хүргүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН