Нүүр хуудасМэдээНийслэл: Биокомбинатын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна

Нийслэл: Биокомбинатын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатад нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж буй. Өнөөдрийн байдлаар дотор засал, гадна тохижилтын ажлуудыг хийж байгаа бөгөөд 90 хувьтай үргэлжилж байна.

Уг бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна Цогцолборын барилга нь 36х36 метр хэмжээтэй, хоёр давхар бөгөөд спорт заалтай. Барилгын ажлыг “Нарангэрэл мандал” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН