Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн 13, 15, 24 дүгээр хороонд буюу гурван байршилд 3×3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж бүхий тохижилтын ажлыг хийж дуусгалаа. Мөн Дамбын постоос Зунжин худалдааны төв хүртэлх гэрэлтүүлэг хийлээ. Тус бүтээн байгуулалтын ажлыг “Гарден Сити” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.














