Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: "Сайн" картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсоохоор болжээ

НИЙСЛЭЛ: “Сайн” картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсоохоор болжээ

2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад зөвхөн Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглахаар болжээ. Ингэснээр иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтойгоос гадна айл өрх, иргэд түлшнийхээ хэрэглээг хянах боломжтой юм. 
Тодруулбал, Хотула аппликейшнийг ашигласнаар ойролцоох борлуулалтын цэгүүд дэх түлшний нөөцийг харах боломжтой бөгөөд айл өрхүүд галлагааны улиралд хэдэн тонн түлш хэрэглэж байгаагаа хянах боломжтой.
Хэрэглэгчид Хотула аппликейшнийг гар утсандаа татан авч, бүртгэлээ хэрхэн баталгаажуулах зааврыг авахыг хүсвэл “Тавантолгой түлш” ХХК-ийн 7011-9400 болон Хотула аппликейшний 7272-9200 дугаарын утсанд хандаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН