Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд хийнэ

НИЙСЛЭЛ: Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд хийнэ

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна. Мөн их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэж, дүүргүүдийн 300-500 орчим машин, техник бэлэн байдалд ажиллана. Түүнчлэн хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэх зорилгоор шөнийн уртасгасан тээвэрлэлт хийх чиглэлийг дүүргүүдэд өгчээ. Иймд дүүрэг, хороод, ААН байгууллага, иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН