Тодруулбал, өнгөрсөн зун усархаг борооны улмаас Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Сүнжин Гранд” зочид буудлын хойд талд байрлах Зүүн уулын үерийн хамгаалалтын босоо түшиц хана нурсан. Нурсан хэсгийг сэргээн 40 метр урт, 30 метр өргөн, 20 см зузаан босоо түшиц хана болон тусгаарлах хашлагыг шинээр барилаа.






