Наймдугаар сарын 21-ний байдлаар Туул голын усны түвшин өглөөний 8:00 цагаас хойш 18 см нэмэгдэж, үерийн түвшин даван үерлэж байна. Маргааш буюу наймдугаар сарын 22-ны өдөр Туул, Сэлбэ гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшин даван үерлэх төлөвтэй байгаа тул иргэд, олон нийтийг сэрэмжлүүлж байна. Ялангуяа Туул, Сэлбэ голын, эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд үерийн аюулаас болгоомжтой байхыг анхааруулъя.