Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дуусжээ

НИЙСЛЭЛ: Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дуусжээ

Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хоёрдугаар давхрын 432 ам метр талбайд хэсэгчилсэн их засвар хийлээ. Тодруулбал, өрөөнүүдийн хаалга, шал, хана, тааз, давхар дундын шатыг шинэчилж, ариун цэврийн өрөөнүүдэд шинэ тоноглол суурилуулан, дотор гэрэлтүүлэг болон бусад шаардлагатай засварын ажлуудыг хийсэн юм.

Тус засвар, шинэчлэлтийн ажлыг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Си Жи Өү Эм” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН