Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Шадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км...

НИЙСЛЭЛ: Шадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Шадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх 5.3 км авто замыг гурав хэсэгчлэн хөдөлгөөнийг хааж, шинэчилж буй. Ийнхүү нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ.

Тус замын засвар шинэчлэлтийн талаар НЗХГ-ын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Иргэдийг зусланд гарахаас өмнө буюу зургаадугаар сарын 1-нээс өмнө зорчих хэсгийн хучилтыг гурав хувааж хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, дараагийн хэсэг буюу 58 дугаар сургууль хүртэл 1.5 км, тус сургуулиас Дамбадаржаа хүртэлх 1.4 км авто замын хучилтыг ирэх сарын 1-нээс өмнө хийж, хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна” гэв.

Мөн авто замын зорчих хэсгийг 8 метр өргөн, хоёр талын явган замыг 2 метр өргөнтэй барьж, зургаадугаар сарын 14-ний дотор дуусгахаар төлөвлөж байгааг онцолж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН