2025 онд олон жил шинэчлээгүй нийслэлийн гол гудамж замын явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж эхэлсэн. Тодруулбал, энэ онд нийт 15 байршилд 186.701 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар хучихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 102.710 ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, явган хүний замын ажлыг гүйцэтгээд байна. Явган замын засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд 37 албан хаагч өдөр бүр хуваарийн дагуу гүйцэтгэгч компанийн ажлын явцад хяналт тавин ажилласан. Мөн явган хүний замын хуучин хавтганаар гэр хорооллын нарийн гудам, гудамж талбайг тохижуулж байна. Тухайлбал, СХД-ийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хорооны нарийн гудамжны явган замын нийт 1500 ам метр талбайг хуучин хавтангаар тохижуулсан.