Нүүр хуудасМэдээНИТХ: Монгол багш нарын бүтээсэн смарт чипийг БЗД-ийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл...

НИТХ: Монгол багш нарын бүтээсэн смарт чипийг БЗД-ийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл их бүртгэгддэг орон сууцны 100 байршилд суулгажээ

Онцгой, түргэн, цагдаагийн яаралтай дуудлагын авто машин хотхон, хороолол руу шууд нэвтрэх боломжтой смарт чипийг ДХИС-ийн багш Э.Баттөр санаачилж, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба болон ШУТИС-ийн багш Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нартай хамтран зохион бүтээжээ. Тэгвэл энэхүү смарт чипийг нийслэлийн есөн дүүрэг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд дотоодын IT, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай уулзаж төслийг хэрхэн хүртээмжтэй, илүү боловсронгуй болгох талаар санал бодлоо солилцжээ.

Одоогийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба Баянзүрх дүүргийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хамгийн их бүртгэгддэг орон сууцны 100 байршилд суулгажээ. Энэхүү тусгай чипээр зөвхөн цагдаа гэхгүй эмнэлэг, онцгой байдлын бүх машин шууд нэвтэрдэг болгоход монголын эрдэмтэд, IT компаниуд хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН