НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа болон НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар нар Швед Улсын Нутгийн удирдлагын холбооны зөвлөх Бион Жонсон, Холст Олов Рожер нарыг хүлээн авч уулзлаа. НИТХ-ын дарга А.Баяр Швед Улс Нутгийн удирдлагын тогтолцоогоор бусад улс оронд үлгэр жишээ гэдгийг онцлоод энэ сайн туршлагыг нутагшуулах, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн хүүхдүүдэд өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрийг Швед анх хэрэгжүүлж, дэлхий нийтэд түгээсэн. Уг хөтөлбөрийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж байгааг онцлов.

Уулзалтын дараа Швед Улсын Нутгийн удирдлагын холбооны зөвлөх Бион Жонсон, Холст Олов Рожер нар НИТХ-ын ажлын албаныханд Швед улсын нутгийн удирдлагын туршлагын талаар сургалт хийлээ.

