Нүүр хуудасМэдээНИТХ-ын дарга А.Баяр Пусан - Улаанбаатарын соёлын өдрүүд арга хэмжээг "Busan concert...

НИТХ-ын дарга А.Баяр Пусан – Улаанбаатарын соёлын өдрүүд арга хэмжээг “Busan concert hall”-тай хамтран хийх хүсэлтээ илэрхийллээ

НИТХ-ын дарга А.Баярын Пусан хотод хийж буй ажлын уулзалт “Busan Concert Hall” сонгодог урлагийн театрт үргэлжиллээ. “Busan Concert Hall” нь өнгөрсөн зургаадугаар сард хаалгаа нээсэн, архитекторын шийдэл болон дизайны онцгой санаа нь сонгодог урлагийн мастеруудын анхаарлыг гойд татаж буй бөгөөд шинэхэн театрын тайзнаа тоглолтоо тавих гэсэн дуучдын хүсэлт тасрахгүй байгаа гэнэ.  

Тус театрын барилгыг гаднаас нь харвал далайн давлагааны рух буюу хөлөг онгоц далайд хөвж явах мэт үзэгдэх архитекторын онцгой шийдэл дээр пассадны өнгө, хийц материал нь далайн давалгааг санагдуулам аж. Дээш 3 давхар, газар доошоо нэг давхар баригджээ. Концертын том заал нь 2011 хүний суудалтай бол бага заал нь 400 үзэгчийн суудалтай гэнэ.

НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар бол соёлын онцгой төв. Сонгодог урлагийн дэлхийд данстай дуучид манайд байна. Улаанбаатарт жилийн аль ч улиралд сонгодог урлагийн томоохон тоглолт, жүжиг, балет театрууддаа дэглэгддэг. Тиймээс  танай энэ гайхалтай гоёмсог тайзан дээр Монголын сонгодгууд тоглож, Пусаны иргэдийн сонорыг мялаана гэдэгт итгэж байна. Пусанд 15 мянган эх орон, элэг нэгтэн минь ажиллаж амьдарч байдаг юм байна. Тэгэхээр эдгээр иргэд болон Пусан хотын иргэдэд Монголын соёл, урлагийн өнөөгийн ололт амжилтыг сурталчлан таниулах зорилгоор Пусан-Монголын соёлын өдрүүд арга хэмжээг зохион байгуулъя. Энэ ажлыг та бүхэн дэмжиж, хамтарч ажиллахыг хүсье. Соёл урлагийн чиглэлд манай НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан та бүхэнтэй ажил хэрэг, хамтын ажиллагааны түвшинд гар, сэтгэл нийлэн ажиллах болно” гэлээ. 

“Busan Concert Hall”-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Парк Мин Жунг “Бид Пусан хотын соёл, урлагийн салбарыг олон улсын түвшинд хүргэх зорилготой ажилладаг. Миний хувьд концертын танхимын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Та бүхний санал ажил хэрэг болбол хамтарч ажиллахдаа таатай байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН