Нүүр хуудасМэдээНИТХ-ын зөвлөлийн хуралдаан эхэллээ

НИТХ-ын зөвлөлийн хуралдаан эхэллээ

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан Жижиг дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-т эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх танилцуулга, Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Налайх хотын орчин үеийн жишиг хорооллын техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хурдны менежментийн төлөвлөгөөг батлах тухай, Улаанбаатар хотын нийтийн тээврийн стратеги дэмжих тухай зэрэг нийт 13 асуудлыг хэлэлцэнэ. ЖДҮГ-ын дарга Д.Ундармаа байгууллынхаа үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН