Нүүр хуудасМэдээНИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн ЖДҮҮДТ НӨҮГ-ын дарга Д.Ундармаа үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийг...

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн ЖДҮҮДТ НӨҮГ-ын дарга Д.Ундармаа үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийг “Эх оронч худалдан авалт”-д уриаллаа

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдааны хүрээнд үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудыг “Эх оронч худалдан авалт”-д уриалах томоохон аяныг албан ёсоор эхлүүллээ.

Аяны хүрээнд НИТХ-ын төлөөлөгч Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа үндэсний томоохон аж ахуйн нэгж болох “MCS”, “Таван Богд”, “АПУ”, “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг 15 орчим томоохон компаниудад хаягласан, уриалга бүхий албан бичгийг илгээжээ.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.1 дүгээр заалтыг бодитоор хэрэгжүүлэх, үндэсний 1,000 гаруй үйлдвэрлэгчдийн ажлын байрыг хадгалах, тэднийг эдийн засгийн эргэлтээр дэмжих нь энэхүү аяны зорилго оршино.

АЯНЫ ОНЦЛОХ ГУРВАН “БАГАНА”:

  1. 1,000 ҮЙЛДВЭРЛЭГЧИЙГ ДЭМЖИХ: Үзэсгэлэнд оролцож буй 1,000 гаруй ЖДҮ эрхлэгчид Монгол ахуй, соёл, чанарыг шингээсэн баярын бэлгийн багцуудыг бэлтгээд байна. Томоохон ААН-үүд ажилтнуудынхаа бэлгийг эдгээр үйлдвэрлэгчдээс сонгох нь Монгол айл бүрийн амьжиргаанд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.
  2. “100 БЭЛЭГ – 100 ӨРХ” УРИАЛГА: Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компаниудыг үзэсгэлэнгийн талбайгаас бэлэг худалдан авч, зорилтот бүлгийн 100 айл өрхөд баяр хүргэх “Сэтгэлийн дэм” аянд нэгдэхийг уриалж байна.
  3. ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ СТАТУС: Хуулийн дагуу дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, “Амар байна уу 2026” үзэсгэлэнгээс худалдан авалт хийсэн байгууллагуудыг бид “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч – Топ түнш”-ээр нэрлэж, “Хууль хэрэгжүүлэгч байгууллага” гэдгийг олон нийтэд алдаршуулах болно.

УРИАЛГА:

Таны байгууллагын худалдан авалт – Монгол дархны ур ухаан, малчны хөдөлмөр, ЖДҮ эрхлэгчийн итгэл найдварыг тэтгэнэ. Сар шинийн бэлтгэлээ ‘Амар байна уу 2026’ үзэсгэлэнгээс базааж, хуулиа дээдэлсэн, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн хамт олон болохыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН