Нүүр хуудасМэдээНОБГ: Аврагч, гал сөнөөгчдийг чадавхжуулах хамтарсан сургалт дадлага эхэллээ

НОБГ: Аврагч, гал сөнөөгчдийг чадавхжуулах хамтарсан сургалт дадлага эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын 176 дугаар гал унтраах ангитай хамтран зохион байгуулж буй “Аврагч, гал сөнөөгч нарыг чадавхжуулах сургалт, дадлага-2025” нэгдсэн сургалт эхэллээ. Сургалтыг нээж ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар, Аляскийн Үндэсний гвардын 176-р галын ангийн захирагч Тайлор Лаример нар амжилт хүслээ.

Тус сургалт дадлагаар аврагч гал сөнөөгчид гал унтраах ажиллагааны үед агаарын солилцоо явуулах, нэвтрэх, тусгаарлах, эрэн хайх болон шаттай аврах ажиллагаа, өндөр барилгын гал унтраах ажиллагаанд хоолой ашиглах бэлтгэл хангах, тээврийн хэрэгслээс аврах ажиллагааны талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх юм. Сургалт дадлага энэ сарын 14,15-нд үргэлжлэх бөгөөд 250 гаруй алба хаагч хамрагдаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН