Нүүр хуудасМэдээНОБГ: Бие бүрэлдэхүүнд цаг үеийн мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өглөө

НОБГ: Бие бүрэлдэхүүнд цаг үеийн мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өглөө

Алба хаагчдад цаг үеийн мэдээлэл хүргэж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын хүрээнд сар бүрийн эхний долоо хоногт “Цахим мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ сарын мэдээллийн цахим мэдээллийн цаг өнөөдөр зохион байгуулагдаж, бүтцийн нэгжийн алба хаагчдад мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн нар ажиллагааны шуурхай штабын үйл ажиллагаа, цаашид анхаарах зарим асуудал, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Мөн Захиргааны удирдлагын хэлтэс, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсээс мэдээлэл хүргэлээ. Цахим хуралд Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН