Нүүр хуудасМэдээНОБГ: Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган...

НОБГ: Мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Өчигдөр /2025.08.21/-нд нийслэлийн хэмжээнд орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас 4,4-17мм хур тунадас орсон гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гэр, хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хорооллын зоорийн давхар усанд автсан нийт 192 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн 940 алба хаагч 143 нэгж техник хэрэгсэлтэйгээр аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Усанд автсан 43 байршлын 90 дуудлага мэдээллийн дагуу УБЗАА, ГУББГ, УСУГ, ОСНААУГ, УБЦТС ТӨХК, НОБГ, дүүргүүдийн ЗДТГ-аас 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 8560тн усыг соруулан хэвийн байдалд оруулж, мэргэжлийн байгууллагууд заавар, зөвлөмж хүргэсэн.

Мөн 11 байршилд авто зам болон шүүрт худаг, ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж, ус соруулж, 2,112.0 м2 талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийсэн. Борооны улмаас зам талбай, гуу жалгаар уулын ус бууж замын ус зайлуулах шугам сүлжээ бөглөх, ус зайлуулах шугам сүлжээг лаг шавраар дүүргэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байсныг тус өдрийн 22.00 цагаас эхэлж нийт 43 байршилд үүссэн лаг хагшаасыг зөөвөрлөн зам талбайг чөлөөлж ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН