Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 5, гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 35 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Цаг агаарын хүйтрэлтийн үед гэр хорооллын айл өрхийн галлагаа нэмэгддэг. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.





