Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо үерийн усанд автсан гэсэн дуудлага 08.21-ний өдрийн 20:01 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход нэр нас тодорхойгүй 1 том хүн, 1 хүүхэд тогонд цохиулж ухаан алдаж унасан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ухаан орсон бөгөөд эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ