Онцгой байдлын албаны 20 жилийн ойг тохиолдуулан иргэдийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, авран хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг 15 алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардуулан өглөө.

Батламжийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, НОСК-ын дарга М.Говьсайхан нар алба хаагчдад гардуулан өгч, баяр хүргэж, амжилт хүслээ.
