Дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах ажлыг улам эрчимжүүлж, иргэдэд цагдаагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаарх 20 илтгэл, мэдээллийг хэлэлцүүллээ.

Тэргүүн байранд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Эрдэнэбат, Дэд байранд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ю.Дэмбэрэлсайхан, Гутгаар байранд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашням нар шалгарсан.

Дүн шинжилгээ, судалгааны багуудын ажил эрчимжсэнээр гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл буурсан эерэг үзүүлэлт гарсан.






