Иргэд төв талбайд 10 дахь өдрөө жагсаж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон, шалгагдаж буй 17 хүний нэрийг зарлалаа. Үүнд,
1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга
2. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир
3. Зам тээврийн сайд асан Д.Ганбат
4. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
5. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
7. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд
8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
13. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
14. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
15. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд
16. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
17. “Эрхэт Монгол” группын захирал Х.Мандахбаяр нар багтаж байна.
Гэхдээ эдгээр 17 хүний гэм буруутай эсэхийг Үндсэн хуулиар олгосон эрхийн хүрээнд шүүхээр тогтоох юм.
АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төрийн өмчит хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Одоогоор нийт 22 хэрэгт хэрэг бүртгэл, 7 иргэнийг мөрдөн байцааж байна. Мөн 47 объектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчлан, 10 хүнийг цагдан хорижээ.
Одоогоор нийт 35 хүн, тодруулбал, хахууль авах гэмт хэрэгт 23, албан тушаалаа урвуулсан хэрэгт 8, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2 хүнийг яллагдагчаар татаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2018-2022 онд нийт 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй 576 худалдан авалт, нүүрс борлуулалтын 633 гэрээ, тээвэрлэлтийн 398 аж ахуйн нэгж байгааг мэдээллээ. Мөрдөгчид уртасгасан цагаар ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй үргэлжилж байгаа гэдгийг хэлсэн юм.