Улсын хилээр өдөрт дунджаар 1304 автомашин нүүрс гарч байна. Өнгөрсөн сарын 23-29-нд 363 чингэлэг тээвэр хийгээд буй талаар УУХҮЯ-наас мэдээллээ. Тайлант хугацаанд 1.014.1 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 214.5 хувь буюу хоёр дахин өсжээ. Оны эхнээс 18.807.2 мянган тонн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 6.448.5 мянган тонноор буюу 52 хувийн өсөлттэй байна. Ингэснээр нүүрс экспортын гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж биеллээ.
- Оны эхнээс 1.091.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 7 хувийн өсөлттэй байна.
- Төмрийн хүдэр, баяжмалын тухайд оны эхнээс нийт 3.154.1 мянган тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 47 хувиар буурав.
- Төв банк оны эхнээс 9 дүгээр сарын 29-ний байдлаар 14.81 тонн алт худалдан авчээ.