Нүүр хуудасМэдээОБЕГ: Авьяаслаг хүүхдүүдийн бүтээлээр хуанли хэвлэлээ

ОБЕГ: Авьяаслаг хүүхдүүдийн бүтээлээр хуанли хэвлэлээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвөөс нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор “Сэргийлнэ, Аварна, Тусална” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулсан.

Тус уралдаанд нийслэлийн Ерөнхий боловсролын 54 сургуулийн 126 сурагч оролцсон. Сурагчдын бүтээлээс шилдэг 43 бүтээлийг шалгаруулан 2025 оны хуанли болгон хэвлүүллээ.

Уралдааныг Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага, Гүүд Нэйборс Монгол Олон улсын байгууллагууд дэмжин ажиллалаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН