Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, 32 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 61 нь обьектын гал түймэр, 3 нь газар хөдлөлт, 2 нь халиа дошин, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.





