Нүүр хуудасМэдээОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган...

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалж, 86 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Нийт дуудлагын 63 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь газар хөдлөлт, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН