БНТУ-ын төвийн бүсэд хамаарах арван хоёр мужид их хэмжээний цас орж, агаарын хэм шөнөдөө -10, өдөртөө -4 хэмд хүрч огцом хүйтэрчээ.
Үүний улмаас хот хоорондын авто замуудад 787 тээврийн хэрэгсэл цасанд боогдож, арван хоёр мужийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн хаасан байна.
Цаашид Кайсери, Малатия, Сивас зэрэг хотуудад 20-30 см зузаан цас орох төлөвтэй байгаа учраас орон нутгийн Цаг агаарын байгууллагаас улбар шар түвшний сэрэмжлүүлэг зарлаж, оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд хөдөлгөөн үйлдэхгүй байх, гадагшаа гарахдаа дулаан хувцаслахыг анхаарууллаа.