Цаг уурын байгууллагаас гаргасан их хэмжээний бороо орох сэрэмжлүүлэг мэдээллийн дагуу ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, аймгийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр хангаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа.

Мөн урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг бүх төрлөөр иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулсан юм.

Нийслэлийн хэмжээнд 38 мм хүртэл орсон хур тунадасны улмаас Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 25 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 6 дуудлагад зөвлөгөө өгч, 19 дуудлагаар 1065 тн усыг соруулж, аюулгүй болголоо.

Улсын хэмжээнд үерийн холбогдолтой дуудлага, мэдээлэл өнгөрсөн хоногт бүртгэгдээгүй байна