Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны 04-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0…+5 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +8…+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +8…+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +5…+7 градус дулаан байна.