Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын арга хэмжээ эхэллээ. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ой хээрийн түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэгт хүрснийг мэдээлж байгаа юм.
Иймд иргэд, олон нийт хаврын хуурайшилтын үед асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.