Kоронавирусний шинэ хувилбар болох “омикрон” нь вакцинд тэсвэртэй байж болох ч аюул нь “дельта”-гаас бага байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ вирусний шинэ хувилбарын талаар техникийн мэдээлэлд дурджээ.
Үүний зэрэгцээ илэрсэн ихэнх тохиолдолд өвчин шинж тэмдэггүй, эсвэл хүндрэхгүй байгаа учир шинэ хувилбар нь аюул багатай болохыг харуулж байна гэж ДЭМБ цохон тэмдэглэжээ.
Одоогийн байдлаар “омикрон” хувилбар 63 оронд илрээд байна. Тархалтын хурдны хувьд “дельта”-г давж болзошгүй боловч энэ нь юутай холбоотой нь одоогоор тодорхойгүй байна гэж ДЭМБ мэдэгдэв.