Нүүр хуудасМэдээОнцгой байдлын албаны анхны эмэгтэй энхийг сахиулагч Э.Өлзийжаргал

Онцгой байдлын албаны анхны эмэгтэй энхийг сахиулагч Э.Өлзийжаргал

Онцгой байдлын байгууллагаас 2012 оноос өнөөг хүртэл 273 алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны гурав нь эмэгтэй алба хаагч байдаг юм байна.

Ахмад Э.Өлзийжаргал нь 2014-2015 онд НҮБ-ын БНӨСУ-д явагдсан UNIMISS ажиллагааны Мотобуудлагын IV батальоны Байлдааны хангалтын ротын Эмнэлгийн бүлэгт дотрын эмчээр үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын албаны анхны эмэгтэй алба хаагч болжээ. ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн их эмч, албаны даргын албан тушаалыг хашиж байгаа тэрбээр Онцгой байдлын албанд 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Монгол Улс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Онцгой үйлстнүүд-энхийн төлөө-20” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН