“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит тус киноны эхний бүлгийн 9 анги аль хэдийн үзэгчдийн хүртээл болсон. Тэгвэл “Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид киног шимтэн үзэж буй үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэрийг “Primecineplex” кино театрт зохион байгууллаа. Тусгай үзвэрээр киноны 10 дугаар ангийг олон нийтэд хүргэхээс өмнө тусгайлан толилуулж, тус киноны зохиолч, найруулагч, жүжигчин Б.Амарсайхан, гол дүрийн жүжигчид болох Б.Ноба, Ч.Одгэрэл, Э.Билэгтмаа нарын уран бүтээлчид үзэгчидтэйгээ чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.



