Нүүр хуудасМэдээОрхон аймгийн шүүхийн шинжилгээний албанд орон нутгийн төсвөөс автомашин олголоо

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албанд орон нутгийн төсвөөс автомашин олголоо

 Орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн Шүүхийн шинжилгээний алба 130 сая төгрөгийн өртөг бүхий “Grand Starex” маркийн хоёр автомашинтай боллоо.  

Тусгай тоноглол бүхий тус автомашиныг хэргийн газрын үзлэг явуулах, гэмтэж бэртсэн, хохирогчдыг тээвэрлэх зэрэг албаны хэрэгцээнд ашиглана.
Шүүхийн шинжилгээний алба нь бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажлын ачаалал өндөртэй байдаг юм. Тус алба нь 11 ажилтантай.  Хэргийн газрын үзлэг хийж, эд мөрийн баримтад  лабораторийн техник хэрэгсэл ашиглан шинжилгээ хийж, дүгнэлт магадалгаа гаргадаг. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН