Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээг хангах цөөхөн хэдэн том худалдааны төв бий. Тэр дундаа Баянгол дүүргийн иргэдийн хэрэгцээг хангадаг “Орхон” худалдааны төв 25-р эмийн сангийн замын баруун талд байрладаг. Тэгвэл тус худалдааны төвд үхрийн гуяны цул 1кг нь 27 мянган төгрөг, үхрийн цул мах 25 мянган төгрөг, үхрийн ястай мах 23 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин хонины ястай мах 17500 төгрөгөөр, хонины цул мах 19 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна





