Нүүр хуудасМэдээ“Оюу Толгой”-н Хянан шалгах түр хороо хуралдлаа

“Оюу Толгой”-н Хянан шалгах түр хороо хуралдлаа

“Оюу Толгой”-н Хянан шалгах түр хороо хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн, УИХ-ын гишүүдийн зүгээс тодорхой санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад өгөв. Тодруулбал,

  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу Толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл;
  • “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн танилцуулга, мэдээлэл.

Энэ хүрээнд дээрх ажлын хэсгүүдэд ажлаа эрчимжүүлэхэд анхаарч, судалгаа тооцоололд үндэслэсэн тодорхой шийдэл гаргаж ажиллахыг сануулсан болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН