Нүүр хуудасБусадЗурхайОёж хатгах үйл машид муу

Оёж хатгах үйл машид муу

Аргын тооллын: 2024-10-19, БЯМБА гараг

Билгийн тооллын 17, САНЧИР гараг. Намрын адаг хөх нохой сарын зургаан цагаан мэнгэтэй, улаан ЛУУ өдөр. 

Наран ургах шингэх: 07:18-17:56

Үс засуулбал: ӨНГӨ ЗҮС ДОРОЙТНО 

Барилдлага: ТҮЛЭХИЙН барилдлагатай өдөр

Шүтэн барилдлага: АВАХУЙ

Суудал: УС

Өдрийн сайн цаг нь луу, могой, бич, тахиа, гахай, бар цаг

Хол газар яваар одогсод ЗҮҮН зүг рүү мөрөө гаргавал зохистой.

Тухайн өдөр БАР, ТУУЛАЙ жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН ба ХУЛГАНА, ГАХАЙ жилтнээ СӨРӨГ МУУ нөлөөтэй.

Мал чимхэх, элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчих, хатуу үйл үүсгэх, эм найруулах, гэргий авах, элч зарах, эд авах, бурхан лус тахих, мөндөр буулгах, төмөр урлах, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, өмч хөрөнгө хуваах, авлага авц нэхэх, газар хагалах, тариа ногоо тарих, морь уралдуулж эхлэх, мал номхруулж уналга эдэлгээнд сургах, туур нохой худалдан авахад САЙН

Бэр авах, өгөх, ил гол мөрөн гатлах, загас барих, тангараг тавих, суваг шуудуу малтах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, мал хөнгөлөх, үс болон хэрэггүй зүйл шатаахад МУУ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН