Нүүр хуудасНийтлэлХаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай хүлээгдсэн асуудлууд байна           

Хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай хүлээгдсэн асуудлууд байна           

Монгол улс нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд 18 дугаарт ордог, хүн амын тоогоор одоо 3.5 сая иргэн хүрч байна. Он гарахаас эхлээд шуугиад эхэлсэн гадаадын иргэнд газар нутгаа 100 жилээр өмчлүүлэх асуудлаар иргэдээс D-parlament цахим өргөдлийн системээр санал асуулга явуулсан. Үүний үр дүнд 100000 иргэний цахим гарын үсгээр баталгаажуулж гадаадын иргэнд 100 жилээр газар олгохыг хүчингүй болгох, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлах болсон юм. Гэхдээ газрыг 100 жилээр эзэмшүүлэх тухай хууль нь 2013 онооо хэрэгжиж эхэлсэн байдаг. Гэнэт энэ хуулийг сөхөн гаргаж ирлээ гэх хардлага ч явсан юм. Харин одоо энэ хуулийг авч хаях тухай ч яригдаж байна. Энэ цахим өргөдлөөс гадна урьд нь 100000 иргэний саналыг авсан хоёр санал асуулга бий. Нэгт, НӨАТ-ын буцаан олголтыг 5%-тай болгох, Хоёрт, ХХОАТ-ыг 50% бууруулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг 50% бууруулах гэсэн хоёр санал байдаг. Харин энэ хоёр санал хаачсан бэ? Бидний хувьд хамгийн их сенсаци тарьсан асуудал хэлэлцэгддэг, бусад нь мартагдаад өнгөрдөг болсон юм биш биз. Хүн бүрийн анхаарлыг татсан асуудал түргэн шийдэгдэж, бидний амьдралд ойр асуудал нь алагчлалдаад үлдэж байна уу? Ямартай ч хаврын чуулганаар УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудал олон, иргэдийн зүгээс ч хүлээсэн сэдэв их байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН