Аудитын дүгнэлт улс төрийн “хямд шоуны” цаадах төлөөх үнэнийг сөхлөө. Улсын төсөв хэлэлцэх үед “төрийн байгууллагууд компьютер техник хэрэгсэл дэндүү их авч байна” хэмээн хамгийн чанга дуугарч, өөрийгөө хэмнэлтийн жишиг болгохыг оролдсон хүн бол УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан. Популизмын индэр дээрээс Монголын төрийг компьютерт автсан мэт ярьж, өөрийгөө шинэ үеийн сахилгат гишүүн болгон харагдуулахыг хичээсэн. Гэхдээ шударга дүрийн цаана өөр үнэн нуугдаж байж.
Аудитын дүн юу хэлэв?
Нийслэлийн аудитын газраас гаргасан Хан-Уул дүүргийн 2024 оны хөрөнгө оруулалтын ажлын тайлан Ж.Алдаржавхланг Хан-Уулын засаг даргаар ажиллаж байсан үеийг ҮНЭЛЛЭЭ.
Баримт-1
Эрүүл мэндийн байгууллагуудад авах гэж төсөвлөсөн 573.1 сая төгрөгийн үнэтэй компьютерүүд хэрэглээгүйгээр агуулахад хэвтэж байна. “Би Си Ти” ХХК -аас 161 ширхэг нөүтбүүк худалдан авсан ч “ашиглалтад ороогүй, агуулахад саатсан” гэж Аудит дүгнэж.
Баримт-2
Боловсролын байгууллагад нийлүүлэх 960.9 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт ашиглагдаагүй. “Бодь-Электроникс” ХХК-аас 1000 ширхэг зөөврийн компьютер, үүнээс 159 ширхэгийг шинээр байгуулагдах хороодод “дараа өгнө” гэж агуулахад хадгалсан.
Баримт-3
Сонгуулийн жилд 1000 ширхэг нөүтбүүкийг зөвхөн Хан-Уул дүүргийн хаягтай багш нарт тараасан гээд ноцтой зөрчлийг Аудитын дүгнэлт дүгнэв. Энэ бол санал худалдан авах гэсэн ноцтой үйлдлийн нэг мөнөөс мөн.
Хэн компьютер тараав? Яагаад зөвхөн Хан-Уулын хаягтай багш нарт? Яагаад сонгуулийн өмнө? эдгээр асуулт хариу магадгүй Ж.Алдаржавхланг эргүүлэн татах үндэслэл болж мэднэ.

“…Яам, тамгын газар компьютер авч яадаг юм, хуучнаа хэрэглээд төсвөө хэмнэ…” гэж чуулганы индэр дээрээс ПОПОРСОН Ж.Алдаржавхлан өөрөө 1.6 тэрбум төгрөгөөр баахан компьютер аваад “тараачихсан” байх гэж. Үг, үйлдэл зөрдгийн жишээ энэ!!!
Улс төрийн нотлогдоогүй сүржигнэлээс илүү бодит аудит чимээгүйхэн бүхнийг илчилж чадав. “Шинэчлэгчийн дүр”-ээр гарч ирсэн хүн өөрийн удирдсан дүүрэгт техник хэрэгсэл саатуулах, буруу зорилтот бүлэгт тараах, сонгуулийн өмнө зүй бус хуваарилалт хийсэн гэх зэрэг нь хуулийн хариуцлага хүлээлгэх, хууль хяналтын байгууллага шалгах үндэслэл болж байна.
Ж.Алдаржавхлан ингээд Аудитын дүгнэлтэд бүдэрлээ. Гишүүн болох гэж их л хүсэж, “тэмүүлж”, “үхэн хатан” зүтгэв үү…олон ч аргыг хэрэглэж





