Нүүр хуудасНийтлэлСоёлтой хотын соёлгүй жолооч та л биш шүү!!!

Соёлтой хотын соёлгүй жолооч та л биш шүү!!!

Улаанбаатар хотод харъяалалтай болон харъяалалгүй 1,5 сая хүн оршин суудаг гэсэн албан бус тоо баримт бий. Энэ хэрээрээ өдөр болгон түгжрэл, утаа, шуугиан дунд бид өдөр хоногийг өнгөрүүлсээр. Нэг өрхийн дөрөв, таван хүнд заавал ч үгүй нэг машин байна. Цас, бороо будран ороход энэ түгжрэл улам нэмэгдэх нь ч худлаа биш. Харин та замын хөдөлгөөний соёлтой оролцогч мөн үү? Соёлын талаар ярихад торгуулдаггүй л бол соёлтой гэсэн үг биш шүү. Цагдаа таныг нэг ч удаа зогсоогоогүй байж болно. Та мундаг байна. Энэ удаа арай өөр. Жолооч нарын соёл талаас нь хэлэхийг хичээв. Эхний жишээ гэвэл, бид цонхоо нээгээд улаан дөл маналзуулж, утаа униар баагиулсан утаа сорч, дуусаж буй тамхины ишээ яадаг нь ойлгомжтой. Тамхи татахад ард нь сууж буй зорчигчдод тамхины утаагаар нэвт агаарлуулдаг. Нэг ёсондоо дам тамхидалтад автуулдаг. Дараагийнх нь, эгнээ, байр солихдоо зөв үйлдэл хийдэг үү? Нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү, хоёроос гурав руу, бүр нэгээс ч гурав руу гэрэл, дохиогоо өгөхгүй шууд л одоо явж буй эрч, хурдаараа нэвтэлж ордог. Зарим жолооч нар хамраа оруулчихсан байхад болно доо гэсэн бодолтой эгнээ байр дайрдаг. Нэгнээ шүргэх, хажуудах машинаа шахаж эгнээгүй болгох энэ бол энгийн өдөр тутмын нүднээ ил болсон зүйл болжээ. Ялангуяа орон нутгийн дугаартай хөдөлгөөнд оролцогчийг хотын жолооч нар бол нэг сайн шоглоно гээч. Уг нь тэд чинь нутагтаа дураараа давхиж түгжрэлд стрессдэх зүйл огтоос байдаггүй газрын хүмүүс шүү дээ. Нэгнээ шахаж, шоглох хэрэг ч байна уу даа? Жолооч нарын өдөр тутамдаа байнга гаргадаг бас нэг үйлдэл бий болжээ. Үүнийг уншиж буй танд ч ийм зуршил байгаа байх. Юу вэ гэж үү? Гэрлэн дохио улаан асахад олон машин ар араасаа цуван зогсоно. Ногоон асахад яагаад ч юм маш удаан хөдөлгөөн эхэлнэ. Яагаад? Бид улаан гэрэл асахад анхаарал сарниж нүдний чиг, гарын байрлал өөр зүйлд чиглэсэн байдаг. Яагаа вэ нөгөө биднийг нийгмээс салгаж өгдөггүй нэг хар зүйл. Бидний цахим хаягт ирсэн мессежээ унших, хов жив сонин хачин зүйлс сонирхож гэрэл солигдох 60 секундыг өнгөрүүлнэ. Магадгүй бид зүгээр сууж чадахгүй болчихсон ард олон байх. Үнэхээр чухал мессеж, дуудлагыг хүлээн авч болох ч бидний замын хөдөлгөөний дүрэмд утсаа харж болно гэж заасан бил үү? 

Нийтлэлч: К

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН