Нүүр хуудасМэдээСоёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 2024 оны утга зохиолын шилдэг...

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 2024 оны утга зохиолын шилдэг бүтээлийн эздэд батламж гардууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 391 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгадах, ашиглах, журам”-ын дагуу 2024 оны шалгаруулалтыг зохион байгуулж, улсын сан хөмрөгт худалдан авах, зохиогчтой онцгой эрх эзэмших гэрээг байгуулав.

2024 оны утга зохиолын шилдэг бүтээлээр дараах зохиолч, яруу найрагч, судлаачдын бүтээл шалгарлаа.

Үүнд:

• Уран зохиолын судлал, шүүмж төрөлд Р.Чүлтэмсүрэнгийн бүтээл “Өөрийгөө билүүдэхийн учир”,

• Утга зохиолын орчуулгын төрөлд А.Мягмаржавын бүтээл “Анна Ахматова”,

• Утга зохиолын хүүрнэл зохиолын төрөлд Ц.Бавуудоржийн бүтээл “Дилова хутагт” роман,

С.Баттулгын бүтээл “Зүүдний хураангуй”,

• Хүүхдэд зориулсан уран зохиолын төрөлд Н.Мандалын бүтээл “Хүүхдийн үлгэр, өгүүллэг, тууж”,

• Яруу найргийн төрөлд Э.Гантулгын бүтээл “Дэлийн ус”.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН