Өдгөө 103 настай Дайан Фридман хөнгөн атлетикийн 100-104 насны ангилалд 2 ч алтан медаль хүртлээ. 100 метрийн зайд 36,71 секунд, 200 метрийн зайд 1 минут 29,71 секундээр ахмадын ДАШТ-ий дээд амжилтыг шинэчлэн тогтоож дэлхий нийтийг гайхшруулаад байна. Тэрээр анх 70 настайдаа гүйлтээр идэвхтэй хичээллэж эхэлсэн бөгөөд тухайн үед найз нөхөд нь хэтэрхий оройтсон хэмээн хэлж байсан ч тэрээр уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлийн эцэст энэ амжилтад хүрчээ. Мөн спорт тэр тусмаа гүйлт хүний эрүүл мэндэд ямар ач тустайг батлан харуулж байна